Аса аварга Манлай баатарын зээд хоёр өрөө байр бэлэглэнэ

 

        Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан Манлай баатарын зээ охинд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ. Түүний талаарх хөрөг нэвтрүүлэг нийтлэгдсэнээр ийнхүү туслах болсон аж. 

 

  Их аварга Д.Дагвадорж Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн охин Должингийн охин Лхамжавд Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байгаа юм байна. 
 

Д.Лхамжав нь өдгөө Дархан хотод нийтийн байранд аж төрж байна. Их аварга Д.Дагвадорж "Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа.Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай" хэмээжээ.
  

Б.Бат
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (202.170.68.38)

    2017-05-19

    yag ogsoniin daraa ogloo gedegt itgehgui bol,ali biznessman,uls torchidiin hudlaa amlahig ter gehev.gehdee manai assa avarga helsen,amalsandaa bhoo

  • (202.179.26.177)

    2017-05-19

    goe medee bn

  • Bold (122.201.24.68)

    2017-05-18

    Dagvaa avargaar baharhav.

  • (202.21.96.238)

    2017-05-18

    Манай аварга сайхан сэтгэлтэй, сайхан хүн шүү Ажил амьдрал нь өөдрөг, өнгөлөг юу санасан 9 цагаан хүсэл нь биелэх болтугай гэсэн ерөөлийг өргөе