Хятадын тэрбумтнуудыг Жек Ма тэргүүлжээ

 

        “Алибаба” цахим худалдааны сайтыг үндэслэгч Жек Ма Хятадын тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр Жек Магийн хөрөнгө 30.9 тэрбум ам.долларт хүрч “Далиан Ванда” группийн Ван Цзяньлин захирлыг ардаа орхижээ. Үл хөдлөх хөрөнгийн магнат Ван Цзяньлин 30.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ба Хятадын хамгийн баян хүний жагсаалтыг олон жил тэргүүлсэн юм. Жек Ма “Алибаба” компаниа 1999 онд үүсгэн байгуулсан. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “Аlibaba Pictures”, “Alibaba.com”, “AliExpress.com”, “Taobao.com”, “Tmall.com” гэсэн салбар компаниа байгуулжээ. Харин Азийн тэрбумтнуудын жагсаалтыг Хонконгийн бизнесмен Ли Кашин 32.9 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)