“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг өнөөдөр шүүнэ
- 2017-05-22
- Нийгэм
- 0
“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болох аж.
Б.Эрдэнэбат өнгөрсөн нэгдүгээр сард Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдыг Хан-Уул дүүрэгт байрлах Зуслангийн байранд нь хамтарсан шалгалт хийж, гэрийг нь нэгжих үед мөрдөн байцаагч, комиссар Ц.Батболдыг алгадаж, эсэргүүцэл үзүүлсэн хэрэгт буруутгаад байгаа юм. Прокуророос төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн хэмээн түүнийг Эрүүгийн хуулийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Б.Бат
Сэтгэгдэл (0)