“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг өнөөдөр шүүнэ

 

        “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болох аж.

 

Б.Эрдэнэбат өнгөрсөн нэгдүгээр сард Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдыг Хан-Уул дүүрэгт байрлах Зуслангийн байранд нь хамтарсан шалгалт хийж, гэрийг нь нэгжих үед мөрдөн байцаагч, комиссар Ц.Батболдыг алгадаж, эсэргүүцэл үзүүлсэн хэрэгт буруутгаад байгаа юм. Прокуророос төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн хэмээн түүнийг Эрүүгийн хуулийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

 

Б.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)