М.Нара Ч.Ану нар нэгдэж, нэр дэвшигчдийн маскийг хуулна

 

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн.  Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс  аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол  балбаж байна.  Тиймээс  нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган,  гурван нэр дэвшигчээс сонголтоо хийхэд нөлөөлөх бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж эхэлжээ.  Тэдгээрийн анхдагчид бол дуучин М.Нара, Ч.Ану нар юм. Анх дуучин М.Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан нэр дэвшигч нарыг гэр бүлийн баталгаагаа олонд дэлгэхийг уриалснаар эхлүүлсэн бол дуучин, гурван ч охины ээж болсон Ч.Ану түүнийг дэмжиж байгаагаа фэйсбүүк хуудсаараа илэрхийлэв. 

 

 

Залуухан ээжүүд олон нийтэд нийгмийн идэвхтэй, бурууд нүд хурц, зөвд эерүү зөөлөн байж, бодит үнэнийг ил болгож, зөв сонголт хийцгээхийг уриалан, гурван нэр дэвшигчээс бодит мэдээллээ ил болгохыг уриалж байгаа юм. 




 

Улсын эцгийг сонгох гэж байж, ховонд дурлаж, хүн муулж, худлаа хэлсэнд үнэмшиж, гоомой хандаж болохгүй шүү гэдгийг олон нийтэд уриалж, нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэдний энэ уриалгыг олон зуун мянган залуу ээж, охид, бүсгүйчүүд дэмжихээ мэдэгдэн "like" дарснаас харахад нэг томоохон давалгаа бий болж, нэр дэвшигч нар маскаа хуулахаас аргагүйд хүрэх нь тодорхой болж байна.
 

Ж.Сондор

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • зочин (49.0.218.51)

    2017-05-20

    төрөөс төрсөн тэрбумтан бол авилга, төрийн өмчөөс хулгайлан худалдаж болох бүхнийг амжуулдаг эх орон ч бус хувиа бодогч биртэгчин байдаг гэдэг ардчилсан нэртэй улсуудад энэн биртэгчдийг зайлуулахын төлөө тэмцдэг энэ хувалз бол м. Энхболд яах аргагүй мөн

  • Батка (188.166.73.9)

    2017-05-19

    Хэлсэн үг л олонд хүрдэг хүмүүс энэ санаачлагыг эхлүүлсэнд баяртай байна. Би ч бас дэмжиж байгаа бас нэр дэвшигчид шаардлагыг хүлээж авах нь зүйтэй

  • (167.114.159.186)

    2017-05-19

    Ard tvmen zuw songolt hiine gdgt bvren dvvren itgeltei baina

  • Хандаа (128.199.174.55)

    2017-05-19

    Хуулрах маск бас л байгаа шүү зөв хуулах хэрэгэй

  • Зочин (138.68.93.229)

    2017-05-19

    Монголын Social ертөнцийн хатад маань энэ асуудал дээр анхааралаа хандуулж байгаад маш таатай байна. Мөн ард түмэн аль нь зөв аль буруу гэдэгийг таньж мэдэж байгаа байлгүй дээ