Mobile хувилбар

Ховд аймгийн Булган суманд онц байдал зарлажээ

2017 оны 5 сарын 19

 

Энэ сарын дунд үеэс хэт дулаарч байгаагаас Ховд аймгийн Булган сумын  Булган голыг тэтгэдэг уулсын цас их хэмжээгээр хайлж, Булган голын усны түвшин эрс нэмэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагууд Цаг уурын Байтаг станц, Онцгой байдлын хэлтсийн мэдээлсэнээр, Булган голын усны ердийн түвшин 300-310 см байх ёстой түвшингээс өнөөдрийн байдлаар 370-378 см буюу аюултай түвшинд хүрээд байгаа аж.

Гол усны түвшин цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул Булган сумын Онцгой комисс шуурхай хуралдаж "Өндөржүүлсэн бэлэн байдал" зарлажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...