Х.Баярхүү: Автомашины улсын дугаарыг латин үсгээр тэмдэглэнэ

 

        Зам тээврийн хөгжлийн яамнаас автомашины улсын дугаарын үсгийг латинаар солихоор шийдсэн аж. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.БАЯРХҮҮГЭЭС тодрууллаа.

 

-Автомашины улсын дугаарыг латин үсгээр солих болсон гэсэн. Энэ ажлыг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?

 

-Зам тээврийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа ажил. Одоогоор Стандартын хороогоор орсон, Үндэсний хороогоор оруулж батлуулах шатандаа явна. Үүний дараа хугацаа нь тодорхой болох байх. Манай улс одоогоор автомашинаа кирилл цагаан толгойн 25 үсгээр дугаарлаж байна. Үүнийг олон улсын стандартын дагуу латин 11 үсгээр солих шаардлага үүссэн. Учир нь, кирилл үсгийг олон улсад таньдаггүй. Харин латин үсэгт оруулж, олон улсын стандартад нийцүүлчихээр бүртгэлийн нэгдсэн сантай болохоос гадна дугаар давхардаж олгохгүй гэх мэт эерэг талтай. Өөрөөр хэлбэл, олгосон дугаараа лацдана. Ингэснээр давхар дугаар хийж явдаг зөрчил арилна гэж үзэж байна.

 

-Дугаар солих болсонтой холбогдуулж хэвлэх үйлдвэрийн шинэчлэлээс авахуулаад ямар хэмжээний зардал гарахаар байна вэ?

 

-Хөрөнгө мөнгөний шаардлагагүй. Одоо дугаар хэвлэж байгаа үйл явц хэвээрээ ажиллана. Өөрөөр хэлбэл, монгол үсгээр хэвлэж байсан форматыг өөрчлөөд л болох юм. Үүнээс гадна улсын дугаарыг латин үсэгт шилжүүлснээр хөдөө, хот гэдэг ангиллын ялгаа алга болно.

 

-Тэгвэл иргэд автомашиндаа шинэ дугаар ямар үнээр худалдаж авах тооцоог гаргасан бэ?

 

-Иргэдэд санхүүгийн болон цаг хугацаатай холбоотой ямар ч хүндрэл гарахгүй. Тухайлбал, бид орж ирсэн машиндаа улсын дугаар авдаг. Энэ үеэр латин үсэгтэй улсын дугаар олгоно. Мөн автомашины гэрчилгээ, эзэмшил солиход шинэ дугаар авна гэсэн үг. Зарим нэг иргэн хуучин дугаартайгаа байна гэвэл заавал солих шаардлагагүй. Энэ мэтээр улсын дугаарын өөрчлөлт урт хугацаандаа хэрэгжихээр байгаа юм.

 

Д.Ганбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • zochin (124.158.109.232)

    2017-05-23

    bas neg muu balair hunii naimaa yavagdaj baina . ard tumniig shulj deerelhej baij deeremdej duusahgui umaa ene turzasag bid mongoldoo baigaa um chin mongoloororo l baina biz dee yun latin useg be zailaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  • ЗОЧИН (202.179.11.50)

    2017-05-22

    өӨР ХИЙХ ЮМ БАЙДАГҮЙ ЮМ УУ ТЭНЭГ ГАРУУД ЮМ АА

  • (120.142.121.34)

    2017-05-22

    Гое шахаа бн одоо мøнгийг цøм хийнэ дээ.Азын дугаараар бол естой хийх шиг болох юм бн.

  • жолооч (84.75.218.242)

    2017-05-22

    Муу хогийн ажилгүй лалар

  • (202.70.46.209)

    2017-05-22

    Oor MongoMongo ugaax arga alga uùuuuu

  • (202.72.245.122)

    2017-05-22

    Шал хэрэггүй зардал. Монголд амьдраад байна уу. Өөр улсад амьдраад байна уу. Олон улсын стандарт гэж үг моод болж. Монгол гэдэг үг мартагдах дөхөж.

  • Зочин (202.131.225.5)

    2017-05-22

    За самарах нь дээ юун латин бэ Монгол улсад Монгол хэл, Монгол бичгээр л үйл ажиллагаа явагдана.Болиорой та нар

  • (202.179.31.86)

    2017-05-22

    Хийх юмаа олж ядаваа Ийм тэнэгүүд л эдийн засгаа өеөдүүлж бна