Нэр дэвшигчдийн хэн нь энэхүү шаардлагуудыг хангаж чадах вэ

 

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль ирэх сарын 26-нд улс орон даяар зохион байгуулагдах гэж байна. Энэхүү сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, МАХН гэсэн гурван намаас нэр дэвшигчээ тодруулсан билээ. Тодруулбал, МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар дэвшихээр болсон юм. Төрийн тэргүүн гэдэг бол Монгол Улс дэлхийн давцанд хэрхэн харагдах, ямар харилцаатай байх, ямар түвшинд үнэлэгдэх вэ гэдгээс шууд хамааралтай. Тиймээс бүхэл бүтэн улс төлөөлж чадах тэрхүү эрхэмийг бид ирэх сард сонгох гэж байна. Тэгэхээр улс төрийн дадлага туршлага, эрдэм боловсрол, хэл ус гээд олон зүйлс түүнийгээ дагаад бий болох юм. Тиймээс олон зүйл нуршилгүй, эдгээр зүйлийг биелүүлж чадах, дааж чадах, хариуцаж чадах тэрхүү эрхэмийг сонгох ёстой. 

 

Ингээд Үндсэн хуульд хэрхэн заасныг онцлон хүргэж байна. 

 

1.    Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн нэг дэхь хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
2.    Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
3.    Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах эрхтэй.
4.    Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
5.    Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах,
6.    Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах,
7.    Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах,
8.    Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах,
9.    Уучлал үзүүлэх,
10.    Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх,
11.    Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх,
12.    Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах,
13.    Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (183.177.97.14)

    2017-05-22

    ayg odoogiin zasgiin baidalaar bol Enhboldoos iluu ganbaatariig hiij chadna gej boddog enhbold garah yum bol ene haymral byr dordono nshyy

  • erkhembayar (66.181.177.228)

    2017-05-22

    medeej m.Enkhbold ner devshigch nogoo 2-soo ilt dabuu gej bodoj baina

  • Нар зөв (182.160.35.29)

    2017-05-22

    харсан нь...