Дуучин Г.Дэлгэрцогтын “Миний нандин” шинэ уран бүтээл мэндэллээ

 

        Дуучин Г.Дэлгэрцогт шинэлэг, чанартай уран бүтээлийг үзэгч, сонсогчиддоо хүргэхийг эрэлхийлдэг уран бүтээлч. Саяхан “Учралын намар” дуу нь хит болж, өнөө хэр нь сонсогчдыг байлдан дагуулж байгаа бол “Миний нандин” хэмээх цоо шинэ уран бүтээлээ олны хүртээл болгожээ. Тавдугаар сарын 15-наас олон нийтийн сүлжээнд цацагдсан “Миний нандин” дууны клип үзэгчдээс өндөр хандалт аваад байна. …Нандин нандин гээд Нарнаас нуултай биш дээ Хэн хэндээ дасахад Хэцүү бишээ амьдрал минь… хэмээн шүлэглэх “МИНИЙ НАНДИН”дууны шүлгийг яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, дууны шүлгийн энэ цагийн мастер Д.Ган-Очир бичсэн бол аялгууг “Аянга”хамтлагийн ахлагч Э.Эрболд зохиожээ.Утга уянга,хэмнэл айзмыг мэдрүүлсэн энэ бүтээл нь дуунд хайртай сонсогч түмний аялах, сонсох дуртай дуу болох нь дамжигггүй.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)