Д.Трампыг ОХУ-д нууц мэдээлэл дамжуулаагүй гэв

 

        Дональд Трампыг ОХУ-д нууц материал дэлгэсэн гэсэн шуугианыг Кипрт айлчилж буй Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үгүйсгэлээ. Сергей Лавров Кипр улсын нийслэл Никосиад тус улсын Гадаад хэргийн сайд Йоаннис Касулидестэй уулзаж, зарим нэг хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тэд уулзалтынхаа дараа хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр Дональд Трампыг ОХУ-д нууц мэдээлэл дамжуулсан гэсэн шуугианыг С.Лавров үгүйсгэсэн мэдээлэл хийсэн байна. Сергей Лавров энэ дуулианы талаар олон нийтэд анх удаа мэдээлэл өгсөн нь энэ юм. Оросын Гадаад хэргийн сайдын хэлснээр Дональд Трамптай уулзах үеэр хоёр тал ямар нэгэн нууц мэдээлэл солилцоогүй аж. С.Лавров энэ тухай “АНУ-ын Ерөнхийлөгч хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн террористууд электрон төхөөрөмжийн шалгалтаар илэрдэггүй нэгэн төрлийн тэсрэх бодис зохион бүтээсэн талаар ярьсан. Энэ мэдээллийг нууц зэрэглэлд тооцож болохгүй биз дээ” хэмээсэн байна. Дональд Трампын Засгийн газар “Ойрхи Дорнодын орнуудаас ирэх зорчигчдыг нисэх онгоцонд зөөврийн компьютер авч орохыг хориглосон” захирамж гаргасан билээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)