Ипотекийн зээлийг 90 мянга гаруй зээлдэгчид олгожээ

 

        Монголбанкнаас орон сууцны 8 хувийн зээл буюу ипотекийн зээлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг өн­ гөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газар, Монголбанк, МИК, "ОССК" ХХК, их, дээд сургууль болон арилжааны банкны төлөөлөл оролцсон юм. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт дөрвөн их наяд төгрөгийн зээлийг 90 мянга гаруй зээлдэгчид олгожээ. Гэвч хөтөлбөрийн санхүүжилт багассаны ул­ маас зээл хүлээгдэж, хүр­ тээмж нь буурсан зэрэг асуудал тулгараад бай­ гааг хэлэлцүүлгийн үеэр албаныхан дуулгалаа.

 

Зээ­лийн ихэнхийг Монголбанк­ наас санхүүжүүлсэн бөгөөд цаашид төв банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг мөн онцолж байв. Өөрөөр хэл­ бэл, Монголбанкны зү­ гээс ипотекийн зээлийг Засгийн газар санхүүжүүлж, үргэлжлүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс жилд 300 тэрбум, сард 25 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирдэг байна. Үүний 11 орчим тэрбум нь хүү төлсөн мөнгө, 14 тэрбум гаруй нь үндсэн зээлийн төлбөр байна.

 

Тиймээс 25 тэрбум төгрөгийг зээл хүссэн иргэдэд олгож байгаа аж. Одоо хэрэгжүүлж буй журмаар орлого нь хүрэлцэж байгаа бол ипотекийн зээлийг давтан авч болох юм. Гэхдээ зорилтот бүлэгт чиглэсэн зээл болгон хэрэгжүүлбэл хүртээмжтэй байлгах үүднээс давтан олгохыг хязгаарлах магадлал өндөр байгааг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир тодотгож байлаа.

 

Ипотекийн зээл бусад төрлийн зээлтэй харьцуулахад эргэн төлөлт сайтай, найдвартай зээл гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагджээ. Ту­ хайлбал, 98.4 хувийн эргэн төлөлттэй өөр төрлийн зээл байхгүй гэнэ. Монголын ипотекийн корпораци /МИК/-ийн зү гээс зээлдэгчид даатгалд хамрагдахгүй байгаа нь ипотекийн зээлийн хамгийн том эрсдэл гэдгийг хэлж байна.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)