Б.Эрдэнэбатын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

 

        Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг АТГ-ын комиссар Б.Батболдын биед халдсан гэх хэргийн шүүх хурал өчигдөр  болсон юм. Энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байна.
 

Түүнд Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэх саналтайгайр шүүхэд шилжүүлсэн байдаг аж. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)