Африкийн сүйрэл буюу боловсролгүй Ерөнхийлөгчийн балаг

 

        Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед улс орнуудыг ер нь хэн хэрхэн амжилттай удирддаг вэ. Хэн харин улс үндэстэнээ уруудан доройтуулсан бэ? гэсэн асуулт хамгийн эрэлттэйд тооцогдож байна. Нийгмийн сүлжээнд энэ асуулт бүхэл бүтэн сэдэв болон хөгжиж буй тул энэ тухай баримт мэдээллийг багцлан хүргэхийг зорив. Ойрын жишээ дурдахад Ленинградын улсын их сургуульд хуульч мэргэжил эзэмшсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бээжингийн Цинхуа их сургуулийн химийн инженерийн ангийг дүүргэсэн БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ОХУ, Хятадыг хэрхэн хөгжүүлж, олон улсын давцанд нэр хүндийг нь өргөж буйг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа.

 

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр улс орноо уруудан доройтуулж орхидог удирдагчид ч түүхэнд олон төржээ. Тэдний нэг жишээ бол Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума. Африкийн боловсрол эзэмшээгүй Ерөнхийлөгчдийн эхэнд бичигддэг тэрээр бага наснаасаа улс төрд оролцож явсаар энэ өндөрлөгт хүрсэн байна. Гэхдээ түүний боловсролгүй гэх дутагдалтай талыг дэлхий нийт Ерөнхийлөгч болсон цагаас нь анхаарч, ярианы гол сэдвээ болгож байсан юм.

 

 

Үүнээс гадна Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Кийр Маяадит. Улс оронд нь өрнөсөн дайн самууны улмаас сургуульд сурч чадаагүй тэрээр сургууль завсардах үеэсээ бослого хөдөлгөөнд оролцож эцэстээ тус улсын Ерөнхийлөгч болсон байна. Харин Алжирийн Ерөнхийлөгч Абделазиз Ботифлека гурван ч ахлах сургууль дамжин төгссөн боловч дээд боловсрол эзэмшиж чадаагүй юм. Гэхдээ түүнийг сайн сурдаг байсныг ахлах сургуулийнхан нь нотолдог.

 

Гамбийн Ерөнхийлөгч Абдул Азис Банжул хотын Гамби ахлах сургуульд суралцжээ. Хожим нь тэрээр Сенегал, АНУ-ын цэргийн сургуульд цэргийн сургалтанд сурч байсан бол Руандагийн Ерөнхийлөгчөөр 2000 оноос хойш ажиллаж байгаа Пол Кагаме дүрвэгсдийн лагерийн дэргэд анхан шатны боловсрол эзэмшжээ. Хожим нь дээд сургуульд элсэн орсон боловч ялгаварлан гадуурхалтын улмаас сургуулиа хаяж, дахин дээд боловсрол эзэмшиж чадаагүй байна. Мөн Мауритани улсын Ерөнхийлөгч Мохамед Оулд Абдел Азик. Түүнд ахлах сургуулийн атестат байхгүй ч Мауританы эзэн хааны цэргийн академийг сайн төгссөн гэж мэдээллэдэг.

 

Ерөнхийлөгч нь дээд боловсрол эзэмшиж чадаагүй эдгээр улс орнууд хөгжлийн түвшин дорой, дайн самуун дэгдсэн улс орнууд юм. Яг л ийм улс орнуудад ямар нэгэн аз эзээр Ерөнхийлөгчид нь боловсролгүй хүмүүс сонгогддог тухай олон улсын судлаачид тэмдэглэсэн байна. Манай улсад ч гэсэн африкийн энэ орнуудын Ерөнхийлөгчидтэй төстэй хоёр ч хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн байгаа.

 

АН-аас нэр дэвшигч Баттулга наймдугаар ангийн боловсролтой гэдгээ мэдэгдсэн бол МАХН-аас нэр дэвшигч Ганбаатар гурван ч удаа их дээд сургуулийн босгыг давчихаад ганц ч дээд боловсролын диплом эзэмшиж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Магадгүй дэлхийн ядуу буурай орнуудын боловсролгүй Ерөнхийлөгчдийн нэрсийн араас төв азийн хамгийн хөгжил буурай монголын Ерөнхийлөгч хэмээн жагсвал бид түүхэндээ хэзээ ч арилашгүй хар толбо үлдээх нь гарцаагүй ээ.

 

Монголчууд өнөөдөр ард түмнээ гадаад орноо хангалттай төлөөлөх чадвартай, тэнцвэртэй, алсын хараатай, ноён нуруутай, асуудлын голыг олоод шийдчих чадвартай, хувийн эрх ашиг сонирхлоо хойш тавьж чаддаг, эзэмшсэн мэргэжилтэй, ажилласан дадлага туршлагатай, боловсролтой Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байгаа нь гарцаагүй.

 

Эзний нэрээр айлд орж эзэгтэйн нэрээр айлаас гардаг гэсэн эртний хэлц үг бий. Хэлц үгийг дурдаж байгаа нь учиртай. Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ дагуу гадаад улс оронд Монгол Улсаа төлөөлөх эрхтэй. Түүний энэ эрх мэдэл ганцхан Ерөнхийлөгч болсон хүнд хамаатай биш. Энэ хүн гадаад оронд монгол хэмээх нэг айлын өрхийн тэргүүн шиг үнэлэгдэх учраас нийт иргэдэд хамаатай. Асуудлын үнэ цэнэ үүнд оршиж байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

 

1.Jacob Zuma

 

 

2. Salva Kiir Mayardit (South Sundan)

 

 

3. Ismaïl Omar Guelleh (Djibouti)

 

5. Abdelaziz Bouteflika (Algeria)

 

6. Yahya Jammeh (Gambia)

 

7. Paul Kagame (Rwanda)

 

8. Mohamed Ould Abdel Aziz (Mauritania)

 

9. Isaias Afwerki (Eritrea)

 

Изаяас Афверки. Эквадор улсын анхны ерөнхийлөгч. Тэрбээр хунтайж Маконнаны ахлах сургуулийг нь 1965 онд төгсөж Лок Селассигийн их сургуулийн инженерийн коллежид элссэн боловч нэг жилийн дараа сургуулиа хаяж Эквадорын эрх чөлөөний тэмцэлд нэгдэн оржээ.

 

10. Denis Sassou-Nguesso (Republic of Congo)

 

Конг улсын ерөнхийлөгч Денис Сасу. Долисийн коллежийг багшийн мэргэжлээр төгссөн түүнийг дэлхий нийт 10 дахь боловсрол тааруу ерөнхийлөгчөөр нэрлэжээ.

 

 

А.Уян 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)