С вирусийн эмийг 250 мянгаар худалдаж эхэллээ

 

        “Омбол” компани “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2+1 буюу хоёрын үнээр гурав төсөл санаачлан, хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд С вирусийн “Хепсинат-ЛП” эмийг өнөөдрөөс 2+1 буюу хоёрын үнээр гурвыг худалдаалж эхэллээ. Энэ эмийг гурван сарын турш хэрэглэж нэг курс эмчилгээ болдог аж. Тиймээс эхний хоёр хайрцаг эмийг 250 мянган төгрөгөөр худалдан аваад гурав дахийг нь үнэгүй авах боломжтой. Тус хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлттэй үнээр дээрх эмийг авахыг хүссэн хүн “Омбол” компанийн гэрээт эмийн сангуудаас эмчийн жороор авна. Мөн “Элэг” эмийн нэгдсэн төвөөс худалдан авах боломжтой.

 

Р.Цэнд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • irgen (43.242.242.140)

    2017-05-24

    gol ni naidvartai yu busad emnees uuj duusaad dahiad uur em uuh boloh yum bish uu

  • zochin (124.158.109.232)

    2017-05-24

    5 jiliin umnu iim em baidag uguig medehgui baisan bol odoo harin emee uugaad virusaa ustgah bolomjtoi bolson baina .