ОУВС-ийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдана

 

        ОУВС-ийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдана. Хуралдаанаар манай улс тус сангийн  “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах асуудлыг шийдэх юм.  
 

Монголын асуудлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар эцэслэн шийдэх байсан ч тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан. 
 

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар нийтдээ 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Гэхдээ үүний 400 сая ам.долларыг ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлээр авч, үлдсэнийг нь бусад улс орнуудаас зээлжих нөхцөл бүрдэх ажээ. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)