Төв талбайд бие зассан хоёр гадаад иргэнийг торгожээ

 

 “Улаанбаатар марафон 2017”-ийн үеэр буюу өнгөрөгч бямба гарагт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд гадаадын хоёр иргэн бие засаж буй зураг олон нийтийн сүлжээгээр тарсан билээ. 

 

Уг хоёр иргэнийг эрэн сурвалжилсны дагуу илрүүлэн Захиргааны хэргийн бүртгэл хийж шүүхэд шилжүүлсэн талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээллээ.

 

Тэднийг олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гэж үзсэн бөгөөд шүүхээс Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 15 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан аж. 

 

Тэдний хувьд тус өдөр болсон марафон гүйлтэд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн байна. Хэлмэрчгүй, дээр нь бие засах газар хайгаад олоогүй тул ийн зөрчил гаргасан гэж тайлбарлажээ. Мөн өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, Монгол Улсын иргэдээс уучлалт гуйжээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)