“ЭКО-ПАРК” байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

 

        Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко–Парк байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ, Сектех Групп ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

 

Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко–Парк төслийг 2017-2032 он хүртэл 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)