Хур хог хаягдлыг цэвэрлэлээ

 

        Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон жил цэвэрлэгдээгүй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх хог хаягдал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4-ийн зүүн урд үүссэн барилгын хур хог хаягдал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо,  Хандгайт зуслангийн баруун хойд талд зам дагуу үүссэн барилгын хур хог хаягдал, Налайх дүүргийн 3 дугаар хороонд үүссэн хур хог хаягдлыг тус тус цэвэрлүүллээ. Нийт 600 000 м2 талбайгаас 20 000 м3 хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

 

Түүнчлэн 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу,  Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс  модыг шинээр тарьж, усалгааг мэргэжлийн 5 байгууллагааар хийлгэж байгаа юм. Тус газрууд батлагдсан хуваарийн дагуу буюу шөнийн 23.00-03.00 цагийн хооронд тогмол усалгаа, арчилгааг хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)