2017-2018 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах шилдэг 70 сурагч тодорлоо

 

        ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн төгсөгч, Их дээд сургуульд элсэн суралцах шинэ оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм. 

 

2007 оноос эхлэн 11 дэх жилдээ орон даяар хэрэгжүүлж буй “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” –т энэ онд Монгол улсын 21 аймаг болон Замын-Үүд, Зүүнхараа болон Улаанбаатар хотын Налайх, Багануур зэрэг алслагдсан дүүргээс сурагчдыг хамруулахыг зорилоо.  

 

Тус хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон ХААН Банкны ажилтнууд, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс орон даяар шалгаруулалтыг 3 үе шаттайгаар явуулсны үндсэн дээр 2017-2018 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг авах 70 шилдэг сурагчийг тодрууллаа.  

 

Шалгаруулалтыг явуулахдаа тухайн сурагчийн суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх зүтгэл зэрэг гол үзүүлэлтүүдийг харгалзаж, шалгаруулалтыг явууллаа. 

 

2017-2018 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарч, сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг авсан шилдэг 70 сурагчидтай энд дарж танилцана уу. 

 

Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч сурагчдад сургалтын тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. ХААН Банк өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт 1250 оюутанд 615 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна. 

 

Мянга мянган сурагчдын тэргүүн эгнээнд алхаж, бусдыгаа манлайлсан сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Bilguun (202.70.46.227)

    2017-05-26

    Tanaih odoo ymar huuhduud ni ugdiin bee??? Amidarliin tuvshing ni haraad zuvhun bayn targan ailiin huuhduuded l ugdiim bn shdee. Tee ontsguinbee