Кувейтүүд Түлэнхийн төвийн шинэ барилгыг 8 сая ам.доллараар ивээн тэтгэлээ

        Кувейтийн сангаас Монгол Улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан 8 сая ам.долларын /20 тэрбум төгрөг/ буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд өчигдөр /2017.05.23/ гарын үсэг зурсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ. 

 

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Кувейт Улсын Эль-Кувейт хотод болсон бөгөөд Монголын талаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Кувейтийн талаас Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулла Ал-Бадер оролцжээ.

 

Уг тусламжаар манай улс Улаанбаатар хотноо Түлэнхийн төвийн барилгыг бүрэн ашиглалтад оруулах юм. Барилгын ажил 2018 онд дуусаж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар төлөвлөгджээ.

 

1957 онд баригдсан Түлэнхийн төвийн барилгыг 2011 онд акталж, шинээр барилга барихаар болсон боловч санхүүжилтийн асуудлаас болж гацаад байсан юм.

 

Нийт 10 сая ам.долларын өртөгтэй барилгын 8 сая ам.долларыг ийнхүү Кувейт улсаас буцалтгүй тусламж болгон олгосноор шинэ Түлэнхийн төв удахгүй нээгдэх боломжтой боллоо.  

Б.Саруул

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • тоншуул (43.228.131.113)

    2017-05-25

    нүдний булайнууд газрыг жижиглээд нь зараад идчихсэн...