Ерөнхийлөгчийг сонгох хамгийн зөв зам нь боловсрол

 

        Цаг төр өөр байх үед хүнийг хүч чадал, бие махбодийнх нь том жижигээр аливаа дайн тулаанд сонгон илгээдэг байжээ. Тэгвэл орчин цагт боловсрол мэдлэг, хүнлэг энэрэнгүй зан чанар, олон нийтэч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдын болон улс эх орныхоо төлөө хийж буй сайн сайхан үйлс бүтээлээр нь дүгнэдэг болжээ.  Монголчууд ч энэ жишгийг дагаж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох цаг дор өөр өөрийн үзэл хандлага, өнцгөөс Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван эрхмийн боловсролыг шүүн тунгаагаад хэдийнэ эхэлжээ. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн аман ярианы сэдвийн нэлээд өндөр хувийг хувь хүний боловсролтой холбоотой сэдэв эзэлж байгааг уншигч та ч мөн анзаарсан биз ээ. Арга ч үгүй биз. Шинэ цагийн хүн төрөлхтөнд булчин шөрмөс болсон бие хаанаас илүү бодлого ярьж бусад орнуудын төрийн тэргүүнээс эхлээд хүн ардтай нь төвөггүй ойлголцож чадах хэмжээний дипломат боловсрол мэдлэгтэй хүн чухал байгааг дээр дооргүй анзаарч байгаад асуудлын гол нь зангилагдаж байх шиг. Тиймээс л сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нэр дэвшигчдийн боловсрол, мэдлэгийг асуусан, чухалчилж үзсэн санал, сэтгэгдэл олон хэлбэрээр өрнөөд байна. 
 

Мэдээж бичиг, үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд боловсрол нэн тэргүүнд тавигдах асуудал мөнөөсөө мөн. Хүн бүр дээд боловсролтой, докторын зэрэг хамгаалах албагүй ч, энэ удаад бид Монгол төрийн тэргүүний тухайд авч үзэж байгааг санууштай. Аливаа улсын Ерөнхийлөгч эх орноо төлөөлдөг, улс орныхоо нэрийн хуудас болдог хийгээд бэлгэ тэмдэг төдий гэж олны чамладаг шиг бус эх орондоо онцгой нөлөөтэй алба билээ. Ялангуяа, орчин цагийн даяашрсан энэ нийгэмд хүн бүр мэдлэг, мэдээлэлд суурилсан харилцаа үүсгэх, хэлэлцэх боломж, нөхцөл нээлттэй бий болсон. Энэ үед бид хэнээс ч зовж, эмээлгүй байр сууриа итгэлтэй илэрхийлэх, бат зогсох чадвартай Төрийн тэргүүнтэй байх нь юу юунаас чухал болно. 


 

 

Диплом үнэгүйдсэн гэх үзэл бодол давамгайлж дэлгүүрийн худалдагчаар ажиллахад хүртэл диплом хардаг болсон гэх нь бий. Гэвч энэ бол сайны дохио бөгөөд боловсрол эзэмшсэний төлөө, түүний үнэ цэнийг ойлгож, мэдэрсэн хэн нэгнийг муу хэлэх нь зохимжгүй. Жишээ нь, АНУ-д гэхэд л иргэдийн 60% нь бакалаврын боловсролгүй гэсэн байна. Гэхдээ коллежийн боловсрол хүний амьдралд хэр чухал вэ гэсэн асуулга явуулахад маш чухал гэж хариулах хүний тоо тасралтгүй өссөөр байна. Нэг талаас аж үйлдвэржилтийн эрин улирч, хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзэлж байна. Тийм ч учраас боловсролын түвшин ач холбогдолтой болж үүнийг дагаад цалин мөнгө, бүтээмж нэмэгддэг нийгэм бий болж байна. Тухайлбал, үүний хамгийн том илрэл нь аутсорсинг хэлбэрийн ажил байна. Орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр хүмүүс оюуны хөдөлмөр эрхэлж, орчин цоо шинэ ажлын орчин, нөхцлийг бий болголоо. Тэгэхээр дэлгүүрийн худалдагч болно гээд боловсрол эзэмшихээс хойш сууж боломгүй. Аяндаа нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хэрэгцээ, шаардлага нь бий болж ажиллах хүчний шинэ орон зай бий болно гэдэг тооцож үзэх хэрэгтэй. 
 

Сүүлийн жилүүдэд гадаадын орнуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиудад олон Монгол залуу амжилттай суралцаж дэлхийн тэргүүлэх техник технологийн олон салбарт хүчээ өгөн ажиллаж байна. Ийм оюун санааны хязгаар руу тэмүүлэгчдийн бүхэл бүтэн арми манайд бий болж байна. Өсөн өндийж байна. Эдгээр залууст ажиллаж амьдрах орон зай, ажлын байр, хүчээ дайчлах шинэ шинэ салбар хэрэгтэй байна. Тэгэхээр ганц л өгүүлбэр тавъя. Мэдлэг мэдлэгээ л таньдаг юм. Мэдлэггүй хүнээс ямар ч сайн сайхныг нэхээд тусыг олохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр мэрийж байж суралцаж байж олж авсан боловсролтон Ерөнхийлөгчийн сэнтийд суух хэрэгтэй юу, аз эз нь дийлээд амьдралаа өөд татчихсан байдаг л нэг бизнес сэтгэлгээ хэрэгтэй юу гэдгийг сонгогч таны сонголтод үлдээе. 


 

 

Шинэ цаг гэгддэг ардчилал хаалгаа дэлгэсэн он жилүүдээс тооцоод үзвэл бас ч гэж залуус гадна дотны боловсролыг шүтдэг болсон. Гэвч тэдэнд нэг л зам өнөөдрийг болтол хаалттай хэвээр байсан нь төрийн дэмжлэг. Төрийн бодлого залуусаа дэмжихэд таатай хандаж байсангүй гэчихвэл буруутахгүй болов уу. Тэгвэл ганцхан жишээ хэлье. Бидний ярьдагчлан загасчны тосгон байсан Сингапурыг Ли Куан Ю зэрэг боловсролтой хүмүүс хэрхэн босгож, өнөөдөр Засгийн Газрыг нь мөн л өндөр боловсролтой хүмүүс удирдаж байгааг харж болно. Тэгэхээр мэдлэгийг дэмжих мэдлэгтэн төрийн толгойд гарч гэмээнэ мэдлэг боловсролоо дэмжинэ хэмээн сэтгэв. Цаг үе ч үүнийг шахаж шаардаж байна. Тэгэхээр боловсролын үнэ цэнийг нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч ийм хүмүүсээ дэмжих шаардлагатайг цаг үе нь сонгогч бидэнд тулгаж байгааг анзаарцгаая. 
 

Хэдий болтол монголчууд байдаг л нэг “хар ухаанд” итгэж хайран цаг хугацааг хоосон амлагчдын гарт алдах ёстой гэж. Бид бүү хэл хүн төрөлхтөн нийтээрээ оюун санааны гэгээрэл, мэдлэг боловсролын охь руу тэмүүлж байна.  

О.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • ERKA (103.57.95.110)

    2017-05-25

    YMARCH AJIL TOROL BAILAA MEDLEG GEHEESEE ILUU SETGEL ZUREH ZORIG HAMGIIN CHUHAL SHUU TERNEES URIDAH BUH ERONHIILOGCH NAR BUGD DEED BOLOBSROLTOI TEGEED ENE ULS URAGSHAA YBSAN UMUU MALNUUDAA JOR UZSEN LAMAAS ZOBLON UZSEN EMGEN DEER GEDEG BIZ DE ELBEGEE SHIG DANDAA HUDALAA YRIDAG NOBSH GARBAL HEREGUI BIZDE MEDLEG GEED HUTSAH UM NAAD DIPLOMIIG CHNI HUDALDAAD ABSANCH BOLOH BAISAN SHUU DE ENE HUMUUS DAANCH TEGEEGUI UNENEEREE YBSAN HUMUUS

  • Zochin (95.85.59.238)

    2017-05-25

    Bidniig aav eej mani ali sn surguulid oorsdiin olson heden togrogoo ogch surgaj bhad yoronhiilogchid devshuulsen ene 2 huniig har l daa arai l ard tumniig doromjlood bgan bishuu

  • Zochin (95.85.59.238)

    2017-05-25

    Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг юм. Гэхдээ тэд ирээдүйд гарах амжилтынхаа төлөө байнга тэмцдэгт гол учир нь байгаа юм.

  • (207.244.77.138)

    2017-05-25

    Төрт ёсоо мэдэхгүй, түүхэн уламжлалаа мэдэхгүй, төрийн ажлаа мэдэхгүй, олон улсын тавцанд яаж өрсөлдөхөө мэдэхгүй, дипломат харилцааны тухай ойлголт ч байхгүй хүнийг улсын ерөнхийлөгчөөр сонгоно гэдэг утгагүй зүйл. Яагаад АН болон МАХН ийм хүмүүсийг нэр дэвшүүлснийг огт ойлгохгүй байна. Нам төрд ард түмнээс ухаантай хүмүүс байж, тэд хүмүүсээ удирдана.Энийг л бид ухаарах хэрэгтэй гэж өчүүхэн би боддож байна.

  • Сүрэнхүү (207.244.77.12)

    2017-05-25

    Монголын боловсролтой залуус дэлхийн томоохон компанид ажиллаж байгаагаар бид үргэлж бахархан ярьдаг. Гэтэл боловсролгүй ерөнхийлөгчтэй болвол Монгол дэлхийд доог тохуу болно. Монголын ард түмэн ийм оюун, сэтгэлгээний доройтолд ороо юу гэж харна.

  • (199.115.118.82)

    2017-05-25

    Bi eniig unshaad songoltoo hend uguhuu shiidchihlee. Minii songolt Bolovsroltoi yurunhiilugch mun.

  • (103.10.197.154)

    2017-05-25

    CUCU AH MAXH 2g bodhoor l gomdood baih ym tiim olon shan uls turch hvmvvstei bjij 2 deed bolovsrolgv nuhdvvdiig songuulid ner dewshvvlj baidag

  • (103.10.197.154)

    2017-05-25

    CUCU AH MAXH 2g bodhoor l gomdood baih ym tiim olon shan uls turch hvmvvstei bjij 2 deed bolovsrolgv nuhdvvdiig songuulid ner dewshvvlj baidag

  • (103.10.197.154)

    2017-05-25

    CUCU AH MAXH 2g bodhoor l gomdood baih ym tiim olon shan uls turch hvmvvstei bjij 2 deed bolovsrolgv nuhdvvdiig songuulid ner dewshvvlj baidag

  • (185.182.81.54)

    2017-05-25

    bolovsrolgv bol odoo haana ch alhaj geshgej chadkv bolchood bnshdee tamin mine

  • (185.182.81.54)

    2017-05-25

    bolovsrolgv bol odoo haana ch alhaj geshgej chadkv bolchood bnshdee tamin mine

  • (192.96.205.130)

    2017-05-25

    ЭНХБОЛД Л ХАМГИЙН ГАЙГҮЙ БОЛОВСРОЛТОЙ НЬ ЮМ ДАА. ЭНЭ ХҮНИЙГ СОНГОХООС ӨӨР ГАРЦ БИДЭНД ХАРАГДАХГҮЙ БАЙНА. УЧИР НЬ НӨГӨӨ НЬ ХОЁР НЬ БОЛОВСРОЛГҮЙ, ГУДАМЖНЫ ХУЛИГААНЖСАН НӨХДҮҮД

  • (207.244.77.138)

    2017-05-25

    Sur sur bas dahin sur gej unen ug shuu. bieiin hucheer negiig, oyunii hucheer myangiig gej ard irged mini ingej heldeg bilee.

  • Лувсан (207.244.78.8)

    2017-05-25

    Их зөв зүйл хөндөж бичсэн байна. Санал нэг байна