Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

 

        2017 оны эхний 4 сарын байдлаар унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд холбогдож амь нас нь хохирсон 4 хэрэг бүртгэгдсэний 3 нь орон нутагт, 1 нь нийслэл хотод бүртгэгдсэн судалгаа байна. 

 

Мөн Нийслэл хотын хэмжээнд эхний 4 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд хүнд хүндэвтэр байдлаар гэмтсэний 2 нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтсэн байна. 

 

Иймд нийт иргэд, жолооч нарт Замын цагдаагийн албанаас дараах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Иймээс Замын цагдаагийн албанаас дараах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

 Эцэг эх та 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, 
Унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцогч та ямагт анхаарал болгоомжтой байж,

жолоочид харагдахуйц тод эсвэл цацруулагчтай хувцас өмсөх. Мөн хамгаалах малгай болон бусад хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, 
    Жолооч нарт ойлгогдохуйц анхааруулах болон эргэх дохио өгөх зэрэг арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)