Нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байна

 

        ОУВС-гийн эхний ээлжийн санхүүжилт 38.6 сая ам.доллар Монголбанкинд орж ирлээ Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралджээ. “Өргөтгөсөн санхүүжилт”-ийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирсэн аж. Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байна.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)