Хүүхэд хулгайлсан эмэгтэй сэтгэцийн өөрчлөлтэй байжээ

 

        БНХАУ-ын иргэн бага насны гурван монгол охиныг хулгайлахыг завдаад баригдсан талаар мэдээ өчигдөр  цахим сүлжээгээр тархсан.
 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өчигдөр 15.40 цагт “БНХАУ-ын иргэн бага насны гурван эмэгтэй хүүхэд дагуулаад явж байна. Хүүхдүүд энэ эмэгтэйг танихгүй гэж байна” гэх мэдээлэл иржээ.

 

 Иргэний мэдээллийн дагуу уг эмэгтэйг саатуулан шалгахад сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг Монгол Улсад төрж өссөн оршин суух үнэмлэхтэй эмэгтэй дээрх гурван хүүхдийг явганаар дагуулан явж байжээ.

 

 Тус эмэгтэй “Тэди” худалдааны төвөөр хүүхдүүдийг дагуулан явж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулан шалгаж, байцаалтын ажиллагааг явуулсан аж. 

 

Б.Батаа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)