Майкл Жорданы гутлыг дуудлагаар худалдана

 

        Сагсан бөмбөгийн амьд домог, нэрт тамирчин Майкл Жорданы 1984 онд Лос-Анжелес хотноо болсон зуны XXIII олимпын наадамд оролцохдоо өмссөн гутлыг “SCP”-ийн дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. “TMZ” сайтын спортын сэтгүүлчийн мэдээлж буйгаар, америк хэмжээгээр 13 размерийн “Конверс” брэндийн уг гуталны зүүн хөлийнх нь Жордан гарын үсгээ зурсан төдийгүй алтан медаль авахдаа өмсч байсан тул 100 мянган ам.доллараас давах төлөвтэй байгаа аж. Уг гутал бага зэрэг хуучирсан ч урагдаагүй тул үнэ цэнээ хадгална гэж дуудлага худалдааны төлөөлөгчид найдаж байгаагаа ярьсан байна. Майкл Жордан олимп дууссанаас хойш х о ё р сарын дараа буюу 1984 оны аравдугаар сараас “Nike” брэндтэй хамтарч өөрийн нэрийн “Air Jordan” цуглуулгаа гаргаж эхэлсэн юм. Энэ цагаас түүнийг дэлхийн хамгийн баян тоглогчоор нэрлэх болжээ. “Forbes” сэтгүүл түүний нийт хөрөнгийг 1.31 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн аж.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)