Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ

 

        МХЕГ-ын даргын 2017 оны 01/27 тоот удирдамжийн хүрээнд НМХГ-аас “Эх үрсийн баярыг угтан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Нийслэлийн 9 дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж байна. Шалгалтын үеэр нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 30 заалт бүхий 4 албан шаардлага хүргүүлжээ.

 

Хяналт шалгалтын явцад шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1.565.710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авсан. Үүнээс 69 нэр төрлийн, 1.444.910 төгрөгийн бүтээгдэхүүн нь хугацаа хэтэрсэн байсан. /ундаа, жүүс, сок, гаа, бохь, шоколад, набор, кесел, чокопай, резинэн чихэр, модон чихэр, тоглоомтой чихэр/ Гэсэн хэдий ч өмнөх оны шалгалтын дүнтэй харьцуулахад зөрчил дутагдал харьцангуй багассан нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах, сонгож авах талын мэдлэг нэмэгдсэнтэй холбоотой байна.

 

1. Эх үрсийн баяраар хүүхдүүддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаарна уу:


- Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах


- Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх.


- Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.


- Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/


- Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,

 

2. Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.

 

3. Гадаа аагим халуун болж, агаарын хэм +31 хүрч байгаа энэ үед худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа хадгалахгүй байх.

 

4. Хүүхдүүдийг хөдөлгөөнт автомат тоглоом дээр тоглуулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангуулах буюу хувь хүмүүсийн баталгаагүй, зориулалтын бус тоглоом дээр тоглуулахгүй байх.

 

5. Нарны хурц туяанаас хамгаалж, малгай, нарны хаалт тогтмол хэрэглэх, наршихаас хүүхдүүдийг хамгаалах.

 

6. Хүүхдийг гадаа тоглосны дараа болон гаднаас орж ирсний дараа даруй гарыг савандаж угаалгах.

 

Баярын өдрөөр хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд баярын үеэр хүүхэддээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраас, хадгалах хугацаа дууссан эсэх хадгалалтын горим зөв явагдаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Гудамж талбайд ил задгай худалдаалж буй жимс, чихэр, бэлэг зэргийг худалдан авахгүй байх.

 

Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулж байна. Ингэснээр та бидний үр хүүхэд болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)