40-65 насны иргэдийн элэгний В, С вирусын дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийнэ

 

        Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Энэ удаагийн хурлаар дамжуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд халдварт өвчний тандалтын мэдээллийг хүргэж, “Эрүүл мэндийн үзүүлэлт тооцох аргачлал” эмхэтгэл номыг танилцуулан ирэх мягмар гарагт “Хүрээ” амаржих газар дээр зохион байгуулах уулзалтын талаар дуулгалаа.

 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг харьяа байгууллагын удирдлагуудад өглөө. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулах элэгний В, С вирусын илрүүлэгт нийслэлийн хэмжээнд 40-65 насны 334 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн аж. 

 

Бэлтгэл ажлын явц 70 хувьтай байгаа энэ үед илрүүлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх, оношлуурын аппаратыг худалдан авах үйл ажиллагааг явуулж байгаа аж. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан 40-65 насны иргэдийн хувьд элэгний В, С вирусын илрүүлэг болон дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийлгэх юм байна.

 

 Б.Батаа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)