Миеэгомбын Энхболд: Би эвтэй монгол, ээлтэй төрийн төлөө нэр дэвшлээ

 

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын олон нийтэд хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
 

Эрхэм хүндэт иргэдээ, журмын олон нөхөд өө
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. 


МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгомбын Энхболд миний нэрийг дэвшүүлж, энэ сонгуульд МАН амжилттай оролцох ёстой гэсэн үүрэг даалгавар өгсөн билээ. Энэ шийдвэрийн дагуу би хуульд заасан бүх баримт бичгийг бүрдүүлж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргэж өгсний дагуу Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нягтлан хянаж үзээд хэдхэн мөчийн өмнө надад “Монгол Улсын Ерөнхийлөгчий сонгуульд нэр дэвшигч мөн болой” гэсэн энэхүү батламж үнэмлэхийг гардуулж өглөө.  
 

Энэ их итгэл найдвар өндөр хариуцлагыг ялалтаар мялаах бүрэн дүүрэн итгэлтэй байна. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол уруудаж, доройтож, хямарч,  хагарсан энэ үйл явдлыг эцэслэн зогсоож эдийн засагтаа эрч хүчтэй өөрчлөлт шинэчлэлтийг хийж иргэдийнхээ аж амьдралыг богино хугацаанд сайжруулах сонголтын сонгууль болж байгаа юм. 
 

Би яагаад энэ сонгуульд нэр дэвшиж байгаа вэ гэвэл нэгдүгээрт,  Эвтэй Монголыг төлөө нэр дэвшиж байгаа юм. Хагарч бутарч сууснаас бид улс орон ард иргэдийнхээ аж амьдрал нөхцөл байдлыг хэрхэн яаж доройтуулсныг мартах учиргүй. Тиймээс Монголын төр эвтэй байж энэ нөхцөл байдлын ард гарах ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэсэн монголын сайхан мэргэн үг бий. Монголын төр тогтвортой нэгэн зүгт харж улс үндэстнээрээ эв нэгдэлтэй байж чадвал цаашид тогтвортой хөгжиж цэцэглэх үндэс суурь бүрдэнэ гэж би бодож байна. 
 

Хоёрдугаарт, би энэ хямралын зогсоож хямралыг даван туулахын тулд энэ сонгууьд нэр дэвшиж байна юм.  Бодлогогүй үйлдэл болчимгүй явдалаас болж улс орны эдийн засаг,  нийгмийн амьдралд бий болсон энэхүү уруудал доройтлыг бүрэн дүүрэн зогсоох зорилт тавьж үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүчин надад байгаа. 
 

Гуравдугаарт, би Монголын төрийг ээлтэй төр болгохын тулд энэхүү сонгуульд нэр дэвшиж байна.  Айл өрх иргэн бүр төрийнхөө бодлогын тэргүүнд байж төрийн анхаарах ёстой асуудлын нэн тэргүүнд байх төрийг төлөвшүүлж, төгөлдөржүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. 
 

Монгол Улсын хууль цааз нь иргэн бүртээ ижил тэгш үйлчилдэг төрийг бий болгох ёстой. Монголын төр ээлтэй байхын зэрэгцээ алдаа эндэгдэл гаргасанд нь хариуцлага хүлээлгэдэг шудрага төр байх ёстой. 
 

Би эдгээр гурван зорилтыг хэрэгжүүлэх иж бүрэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энэ мөрийн хөтөлбөрийг зургадугаар сарын 6-ны өдөр Монголынхоо нийт ард түмэн иргэд сонгогчиддоо дэлгэн тавих болно. 
 

Монгол төрийн сонгуулийн энэхүү гараа яг өнөөдрөөс эхэлж сонгуулийн морьд эргэж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)