Амжиж татвараа төлөөрэй

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураалт нөгөөдөр буюу энэ сарын 31-нд дуусна.

Ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө амжиж татвараа төлөөгүй жолоочийг торгож, хөдөлгөөнд оролцуулахгүй байх тул амжиж татвараа төлбөрөө төлөхийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Энэ сард жолооч нар татвараа төлснөөр нийт тээврийн хэрэгслээс авах татвар хураалт дуусах юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвараа төлөх журам үйлчлээд нэлээд хэдэн жил болж буй.

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлж байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)