Хуралд оролцогчдын 99.9 хувийн саналаар Л.Чинбатыг тэргүүнээр баталжээ

 

        Монголын Үндэсний бөхийн холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон тухай холбооны төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тус холбоо өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр 170 хүн буюу 85 хувийн ирцтэйгээр ээлжит бус хурлаа хийж гурван асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэхүү хурлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж хуралд оролцогчдын 99.9 хувийн саналаар Л.Чинбатыг тэргүүнээр сонгон баталжээ. Түүнчлэн хяналтын зөвлөлийн гишүүдийг хэлэлцэж томилсон. Мөн Цэцийн зөвлөлийн 67 гишүүнийг шинээр сонгон томилсон байна.

 

Дээрх хуралдааныг тус холбооны өмнөх удирдлага болох Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс хууль бус хэмээн мэдээлэл цацаад байгааг няцааж “Улсын Дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 403 тоот тогтоолд, “МҮБХ-ны тэргүүнийг сонгох тухай ээлжит бус Их хурлыг зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай” гэж заасан аж. Энэ тогтоолын дараа гурван шатны шүүх хуралд болж, эцсийн шатны шийдвэр гарсны дараа буюу өчигдөр их хурлыг хуралдуулсан”-ыг хэллээ. 

 

Б.Батаа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)