Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах талаар хуулийн өөрчлөлт хийхийг зөвлөв

 

Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Монголбанктай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулан, олон улсын зөвлөх сонгон ажиллаж байна.

 

Уг төслийн хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн судалгаа хийгдэж, үүний дагуу зөвлөмж гаргасныг “Монгол Улс дахь санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, эрх зүй зохицуулалтын өнөөгийн орчин ба өөрчлөн сайжруулах зөмлөмж" үндэсний хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Хэлэлцүүлгийг Монголбанк зохион байгуулж, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи, болон бусад мэргэжлийн холбоод оролцлоо.

 

Зөвлөмжид банкны харилцагч буюу хэрэглэгчийг хамгаалах хуулийн зохицуулалттай болох, хяналт шалгалт хийдэг болох, тайлан мэдээг авдаг болох, хяналт шалгалтын бүтэц бий болгон ажиллах шаардлагатай тухай тусгажээ. Монгол Улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд төслийн үр дүнд Монголбанк, бусад эрх бүхий байгууллагын санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх, Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тогтолцоог сайжруулах, санхүүгийн салбар дахь маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж эхлээд байна.

 

Эх сурвалж: Монголбанк

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)