Мелания Трамп Брижит Макронтой уулзав

 

        АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Францын тэргүүн хатагтай Брижит Макронтой Брюссельд уулзсан байна. Бельгид болсон НАТО- гийн удирдагчдын уулзалтын үеэр тэргүүн хатагтай нар Брюсселийн музей үзэж сонирхожээ. Уулзалтад АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп, Францын тэргүүн хатагтай Брижит Макрон, Бельгийн хатан хаан Матилда нар оролцсон аж. АНУ-ын тэргүүн хатагтай 47 настай Мелания Трамп Белгийн загвар зохион бүтээгч Мэзон Улленсийн хослолоор гоёсон бол Францын тэргүүн хатагтай 64 настай Брижит Макрон “Версаче” брэндийн богино хар даашинзаар гангарсан байна. Тэд 17 насны зөрүүтэй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)