Гайхамшигт “Оз”-той аялангаа азтан болоорой багачуудаа

 

        "Маргад хотын гайхамшигт шидтэн О3" хэмээх энэ зохиол нь аль 1900 онд АНУ-д хэвлэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хүүхэд багачууд шимтэн уншсаар ирсэн нь энэ зохиолын нууцад оршин буй. Үүний учир жинхэнэ гайхамшигтай уран сэтгэмжийг сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой, баялаг хөгжилтэй хурц адал явдалтай хослуулан гаргасан гэдэг. Түүнчлэн  сэцэн мэргэн ухаан халгиж байдагт буй хэмээн үе үеийн утга зохиол судлаачид үнэлж дүгнэжээ.

 

Энэхүү зохиолыг бичсэн Фрэнк Баум маш завгүй, адал явдал дүүрэн амьдрал туулсан хүн юм. Оз хэмээх гайхамшигт шидтэний тухай цуврал түүх нь дэлхий нийтээр тархаж, түүний нэрэмжит Сан байгуулагдаж, шагнал ч бий болжээ. Оз шидтэний түүхийг Ф.Баумын найз нөхөд, хүүхэд нь үргэлжлүүлэн бичсэн байна.

 

Энэхүү гайхалтай зохиолоор хийсэн хүүхэлдэйн кино өнгөрөгч сарын 26-наас өдөр бүр Tengis Cinema, Soyombo Cinema, Hunnu Cinema, Gegeenten Entertainment Center, iCinema -д монгол дуу оруулалтайгаар гарч байгаа аж. Мөн Маргад эрдэнийн орноор аялсан нь алдартай зохиолоос сэдэвлэсэн энэхүү хүүхэлдэйн киног үзсэн үзэгч багачуудыг баярлуулж хамтран ажиллагч Глобал Бридж ХХКомпаний Ушастый Нянь брэндийн багц бэлэг, Марчаахай хүүхдийн контентыг үнэгүй үзэх 1 сарын эрхийн бэлгийн азтан болоорой. 

 

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)