Нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд оролцохыг уриаллаа

 

 

                                                                  

 

Монголын телевизийн холбооноос санаачлан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд оролцохыг өнөөдөр  уриаллаа. Тус холбоо уг мэтгэлцээнийг зохион байгуулах саналтай байгаа ажээ. 

 

Дэлхий нийтэд мэтгэлцээнээр дамжуулан төрийн тэргүүнээ сонгодог тогтсон жишиг бий. Ерөнхийлөгчийн сонгууль бол нийт ард түмний сонголт. Тиймээс Телевизүүдийн холбоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван намын нэр дэвшигчийг халз мэтгэлцэхийг уриалж байгаа ажээ.

 

Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч А.Энхзул “Ерөнхийлөгчийн сонгууль бол хэн улс орныг удирдах вэ гэдэг ард түмний чухал сонголт учир ганцхан МҮОНРТ-ээр бус, арилжааны буюу Монголын телевизүүдийн холбооны 16 телевизээр явуулахыг хүсч байна” гэв. 


Тус холбооноос хоёр удаагийн халз мэтгэлцээнийг Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар төлөвлөсөн юм байна. Мөн  Монголын телевизүүдийн холбоо зохион байгуулахаар болсон нь халз мэтгэлзээнийг 16 телевизээр шууд дамжуулж, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилготой юм байна. 


Хуваарийн хувьд мэтгэлцээнийг энэ долоо хоногийн бямба гарагийн 20.00 цагт, дараагийн мэтгэлцээнийг энэ сарын 17-ны бямба гаригт хийхээр төлөвлөжээ.

 

                                                                                                                                                          Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)