Хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамын ажил эхэллээ

 

        Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих  Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км автозамын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан  байна.

 

Ажлын хүрээнд  автозамын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд  замын 2 талын хуучин хашлагыг  сольж,  зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,  0.04м суурь, 0.03м өнгө асфальт бетон хучилт хийхээр  төлөвлөжээ. Мөн трассын дагууд борооны ус зайлуулах  12 ш  шүүрт  тагыг өндөрлөх, тэмдэг,  тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Жолооч (203.91.115.39)

    2017-07-01

    Энэ зам ашиглалтанд оржээ. Баярлаал жийлээ гэтэл юу вэ бөөн энхэл дохол, траншейны тагийн хүртэл аваад тэгшлээд тавьчихгүй далий чигээрээ хонхор түй П.... Оросын жижиг хотын инженергүй хэдэн согтуу замчид ч ийм зам тавихгүй шүү!!! Батболдоо наад БААСаа янзлаарай.

  • МД (59.153.85.66)

    2017-06-09

    500 метр зам.5.сар.хэцүү юм доо ийм.улс.дэлхий дээр.лав байхгүй ээ