’Мазаалай цом 2017’ тэмцээн болж байна

 

 

        

 

Дэлхийд нэн ховордоод буй Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой авто спортын 'Мазаалай цом 2017' тэмцээнийг  Морингийн даваанд өнөөдөр, маргааш хоёр болох гэж байна. Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах энэхүү тэмцээн дараах дөрвөн төрлөөр аваргууд тодруулах аж.

 

  • Сонирхогчийн ангилал буюу ТR1
  • Мэргэжлийн ангилал буюу ТR3
  • Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6
  • UTV ангилал гэсэн 4 ангиллаар зохиогдоно.

 

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал, хоёр дахь өдөр мэргэжлийн ангилал болон Truck уралдаан болж, шилдгүүд тодорно. Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол Ирээдүй” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажиллаж байна.

 

                                                                                                                                                      Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)