Залаатын ам, Баруун ширээт уулыг тойрсон түймрийн хоёр нь унтаржээ

 

                                                                                              

 

Богдхан уулын Залаатын ам, Баруун ширээт уулыг тойрсон таван газарт гал түймэр одоо хэр нь унтараагүй байна. Тухайн газруудад Хан-Уул, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны баг ажиллаж байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар хоёр газрын түймрийг унтраагаад байна. Үлдсэн гурван газрын түймэр тэлсэн байх магадлалтай гэж байгаль хамгаалагч нар хэлж байна. Мөн Нийслэлийн онцгой байдлын газрын ажлын хэсэг асаж буй түймрийн голомт дээр ажиллахаар явжээ.

 

Уг газар нь нийслэлчүүдийн амарч, зугаалдаг цөөн газруудын нэг. Аялж буй иргэд гал алдсанаас их хэмжээний гал гарах шалтгаан болжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Богдхан ууланд аялж зугаалахыг түр хугацаагаар хориглоод байгаа ажээ.

                                                                                                                                                          Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)