Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ

 

        Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 12, 13-ны өдөр зохион байгуулагдахаар өнөөдөр Сүхбаатар  талбайд нээлтээ хийлээ. Нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү үг хэлсэн юм. Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа. Мөн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор одоо үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Дарханы  дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргасан” гэлээ.  Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгууллаа. 

 

 

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэд технологийг нэвтрүүлэх зорилгын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 Мвт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны станцыг энэ оны нэгдүгээр сард ашиглалтад орууллаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 Мвт-ын салхин станцын ажил өрнөж байгаа. Одоогийн байдлаар угсралтын ажил 60 гаруй хувьтай байна” гэлээ. 

 

 

Энэхүү арга хэмжээнд  30 орчим үйлдвэр, компани оролцож, хэрэгжүүлж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжөө танилцуулах юм байна. Түүнчлэн эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, цахилгаан, дулааны техникийн нөхцөл, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг мэдээлэл өгч, цогц үйлчилгээ үзүүлж байна. 

 

 

Энэхүү арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож байгаа бөгөөд цахилгаан дулаан эрчим хүчний хангамжтай холбоотой санал хүсэлт, нэг цэгийн үйлчилгээг энэ үеэр түргэн шуурхай авах боломжтой юм. 
 

 

 

 


С.Наран 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)