Ц.Рэгзэдмаа: Төв талбайн автомашины зогсоолыг 20-нд хүлээлгэн өгнө

 

        Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.РЭГЗЭДМААГААС Сүхбаатарын талбайд авто зогсоол байгуулах ажлын талаар тодрууллаа.

 

-Төв талбайд авто зогсоол байгуулах ажлын явц, гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгнө үү?

 

-“Ю Би Констракшин” компанитай нийслэлийн ЗАА-наас Сүхбаатарын талбайн урд талыг хэсэгчлэн тохижуулж авто зогсоол барих гэрээ хийсэн. Үүний дагуу 150-180 автомашины зогсоол барих ажлыг эхлүүлээд долоо хонож байна. Тус компани тохижилтын хөрөнгөө өөрсдөө гарган стандартад нийцсэн, хүртээмжтэй авто зогсоол барьж, энэ сарын 20-нд хүлээлгэн өгөх юм. Орчин үеийн шинэ технологи бүхий авто зогсоол барих ажлыг “Эсто” компани гүйцэтгэж байна. Нийт 6650 ам дөрвөлжин талбайг тохижуулна.

 

- Авто зогсоол төлбөртэй байх уу?

 

-Бид барилгын ажил чанартай байх талд анхаарч хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Төлбөрийн тухайд гэрээнд ямар нэг заалт ороогүй. Гэвч авто зогсоол төлбөртэй байх эсэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас шийднэ. Шинэ авто зогсоолын нээлтийг энэ сарын 30-нд хийхээр төлөвлөсөн.

 

Д.МЯГМАРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)