“Говь” ХК-д гарсан галыг унтараахаар 150 гаруй алба хаагчид ажиллажээ

 

        Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” ХК-ийн  үйлдвэрт  гал гарсан харамсалтай хэрэг гарлаа. Онцгой байдлын 13 ангийн 150 гаруй албан хаагч шуурхай ажилласны дүнд үүрээр 05.00 цагийн орчим галын тархалтыг бүрэн зогсоосон аж.

 

НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар "Барилгын дээвэр дээр нэмж, 30 см-ийн зузаантай модон хийцээр дээвэр хийн шилэн хөвөнгөөр давхар дулаалга хийсэн. Мөн дөрвийн банзаар дээвэрлээд, түүн дээрээ 3-5 давхар хар цаасаар зузаалсан нь галыг унтраахад хүндрэл учруулж байна.

 

Хар цаас унтарч өгөхгүй, хамт шатсан. Бид галын тархалтыг аль болох түргэн унтраахаар бүх хүч техник хэрэгслээ ашигласан" гэлээ.  Одоогоор гал юунаас болж гарсаныг тодруулахаар ажиллаж байна. Мөн хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа аж.

 

 

                                                                                                                                                      Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)