Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Каракарум оргилыг зорилоо

 

 

 

 

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнөөдөр өндрөөрөө Эверестийн дараа ордог ч эрсдэлээрээ дэлхийн хамгийн өндөрт тооцогддог К2 уулыг зорин хөдөлж байна. К2 оргил /Каракарум/ нь далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог. “Алуурчин уул” гэгддэг К2-ын оргилд энэ жил нэг ч хүн гарч чадаагүй байгаа.

 

 

Дэлхийн хамгийн эрсдэлтэй, хүнд замтай энэ оргилыг гурав, дөрвөн жил дараалан зорьж очоод, гарч чадаагүй уулчид олон аж. Г.Өсөхбаяр К2-ыг зорьж буй Монголын хоёр дахь уулчин болж байна. Өмнө нь 2013 оны долдугаар сард Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд, авиралтаа зогсоосон юм.

 

        

 

Б.Гангаамааг К2-ыг зорих үед тэдний багийнхан тухайн жилд оргил руу дайралт хийсэн 14 дэх экспедици болж очсон ч өмнөх 13 багийн адил байгалийн давагдашгүй бэрхшээлд бууж өгөөд, буцахаас өөр арга байгаагүй гэдэг.

 

                                                                                                                                                  Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)