НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөгийг олгожээ

 

 

 

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын биелэлт 88 хувьтай байна. Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хэвийн үргэлжилж байна. 2017 оны зургадугаар  сарын 15-ны байдлаар , НӨАТ-ын буцаан олголтоор 64.1 тэрбум төгрөг олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгож, төлөвлөсөн дүнгийн 88 хувийн тус тус биелэлттэй байгаа аж.

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497’432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна. НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөгийг олгосон байна.

 

 Мөн НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олголоо. Хувь хүний орлогын албан татварын хуульд заасны дагуу 39.9 тэрбум төгрөгийн буцаалт олголтыг орон нутгийн төсвөөс иргэдэд олгосон юм. Тухайлбал Нийслэлийн төсвөөс 24.9 тэрбум төгрөгийг олгосон юм байна.

 

                                                                                                                                                  Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)