Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

 

 

Тайландын нийслэл Бангког хотноо ирэх сарын 19-23-ны хооронд зохиогдох “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ний урьдчилсан шатны тоглолтуудад оролцох Монгол Улсын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорлоо.

 


Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр сарын турш шинжсэн хөлбөмбөгчдөөс шилдэг гэсэн 30 залууг өөрийн багт дуудаад байсан юм. Дуудагдсан тоглогчид МҮОХ-ны байранд байршин бэлтгэлжиж, уг бэлтгэлийнхээ хүрээнд “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Эрчим”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар” клубуудын эсрэг нөхөрсөг тоглолтуудад оролцсон юм.

 

 Тэдгээр тоглолт, бэлтгэлүүд дээр өөрийгөө харуулж чадсан болон өөрийн арга  барилдаа таарна хэмээн үзэж багтаа нэгтгэхээр 23 тоглогчийг шигшээ багт дуудсаныг албан ёсоор зарласан аж.  Ингээд Тайландыг зорих бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 

                                                                                                                                                       Б.Батаа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)