20 клубийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх сургалт боллоо

 

 

 Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т өрсөлддөг 20 клубийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх сургалт МХБХ-ны хурлын танхимд болсон байна.

 

Сургалтыг “Эрчим” клубтэй хамтрагч “Herbalife Nutrition"-ны Монголд дахь төлөөлөгчид удирдан явуулсан юм. Спорт тэр дундаа хөлбөмбөгт элбэг тохиолддог бэртэл гэмтлүүдийн эсрэг ямар эмчилгээ хийх талаар Испанийн хүний их эмч Хулиан Альварез Гарсия манай эмч нарт зөвлөгөө өгсөн аж.

 

 Тус сургалтаар манай лигийн эмч, шүүгч, дасгалжуулагч нар бэртсэн тоглогчдод ямар эмчилгээ үзүүлэх, бэртлээс урьдчилан сэргийлэх, зөв хооллолт болон усны хэрэглээгээ хэрхэн зөв зохицуулах талаар зөвлөгөө сонслоо.

 

                                                                                                                                                              Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)