Д.Трампын хөрөнгө, орлогын мэдүүлэг 98 хуудас аж

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ нийтэлсэн байна. 98 хуудас мэдүүлгийг АНУ-ын Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн хороо эрхлэн нийтэлжээ. Мэдүүлгээс үзвэл өнгөрсөн онд Вашингтонд нээлтээ хийсэн Трампын шинэ зочид буудал 20 сая ам.долларын ашигтай ажилласан гэжээ. Мөн тэрбээр Флорида дахь аялал жуулчлалын “Мар-а-Лаго” цогцолбор 37 сая ам.долларын орлоготой ажилласан юм байна. Дональд Трампын хэвлүүлсэн номын орлого долоон сая ам.доллар хүрсэн бол АНУ-ын Кино жүжигчдийн холбооноос 84 сая ам.долларын тэтгэвэр авчээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаснаар Д.Трамп өнгөрсөн жил 565 компаниас 288 сая ам.долларын орлого олжээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс нэг хоногийн өмнө орлогоо шилжүүлжээ. Тэрбээр 2016 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө бүртгүүлсэн юм. Түүнчлэн “Deutsche Bank” болон Нью-Йоркийн “Ladder Capital Finance” үл хөдлөх хөрөнгийн компанид тус тус 130 сая ам.долларын өртэй аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)