Гаалийн газрууд амралтын өдрүүдэд ажиллаж байна

 

        Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг  машины татварын буцаан олголтыг Сангийн яамны төрийн сангаас газраас олгож эхэллээ. Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн 05.01-ээс 06.14-ны хоорондох  668 мэдүүлэгт 1 тэрбум 193.5 сая төгрөгийн татварыг буцаан олгохоор болсон. 

 


-    Импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулаагүй, эсхүл тухайн машины өмчлөх эрхийг бусдад шилжүүлээгүй бол  МЭДҮҮЛЭГЧИД,
-    Импортоор оруулж ирсэн автомашиныг худалдаж авсан, эсхүл тухайн автомашиныг өмчлөх эрх тухайн иргэн, хуулийн этгээдэд бүрэн шилжсэн болох нь холбогдох баримт, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр нотлогдсон тохиолдолд АВТОМАШИН ӨМЧЛӨГЧИД
-    Мэдүүлэгч импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулахдаа онцгой албан татварын дүнг  нэмж тооцоогүй нь худалдан авсан этгээдийн гаргасан өргөдлөөр нотлогдсон бол  МЭДҮҮЛЭГЧИД олгохоор  журамласан юм.  Өнөөдрийн  байдлаар  нийт 301  албан хүсэлт ирүүлснээс  06.20-ны өдрөөр Сангийн яаманд 190 автомашины өргөдлийг Гаалийн ерөнхий газраас шилжүүлээд байна.  

 

Үлдсэн өргөдлүүдийг хянах ажил үргэлжилж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдэгдэж байна. Сангийн яаманд шилжүүлсэн мэдүүлэгчийн татварын буцаалтыг сангийн яамны төрийн сангийн газраас шилжүүлгийг хийснээр хабрид автомашины татварын буцаан олголт иргэдийн гарт очиж эхэллээ. Хабрид машины онцгой албан татварын буцаалт авах мэдүүлэгчийн өргөдөл хүсэлтийг хянах, гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хүлээгдэж буй автомашины ачаалал зэргээс үүдэн Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Замын үүд дэх гаалийн газрууд 6/24-25 ны амралтын өдрүүдэд ажиллаж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)