Хөрөнгө оруулагч хөлбөмбөгчид

 

        Тамирчид орлогоо тансаг байшин, чамин хувцас, автомашин зэрэгт зарцуулдаг гэх нийтлэг ойлголт бий. Гэхдээ топ зэрэглэлийн тамирчид зодог тайлсан ч баталгаатай бизнест хөрөнгө оруулдаг. Харин зарим нь илүү их эрсдэлтэй, капитал байршуулах шинэ аргыг ашиглах болжээ. Хөлбөмбөгчид технологийн ертөнцөөс хөндий ч мэдээллийн компанид хөрөнгө оруулж эхэллээ. Магадгүй тэд нэр хүнд, нийгмийн сүлжээнд буй олон сая шүтэн бишрэгчдээ ашиглахад дөхөм гэж технологийн салбарыг сонгосон байх. Ингээд технологийн салбарт хөрөнгө оруулсан хөлбөмбөгчдийг танилцуулж байна.

 

 

ДЭВИД БЕКХЭМ

 

        Загварын ертөнцийн үлгэр жишээ тамирчдын нэг Дэвид Бекхэм 2015 онд “MyEye” стартап компанийг анхааралдаа авчээ. Тэрбээр Хөлбөмбөгийн академи байгуулж, баримтат кино найруулсан, хувцас загварын брэнд санаачилсан, НҮБ-ын элч, 2012 оны олимпын наадмын зохион байгуулагчаар ажиллаж байжээ. Дэвид Бекхэм “MyEye” компанид нэг сая фунт стерлингийн санхүүжилтийг хийсэн. “MyEye” нь шууд дамжуулалт цацдаг аппликейшн юм. Хэдийгээр Бекхэм тус аппликейшний нүүр царай болоогүй ч албан бус төлөөлөгч нь аж. Бекхэмийг хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг албан ёсоор зарласнаас 48 цагийн дараа тус аппликейшнийг дөрвөн сая гаруй хүн ухаалаг утсандаа татаэ суулгасан байна.

 

 

РОБЕРТ ЛЕВАНДОВСКИ

 

        Энэ цагийн шилдэг довтлогчийн нэг Польшийн хөлбөмбөгч Роберт Левандовски санхүүжилтийн талаар мэр­ гэжлийн хүнээс зөвлөгөө авч хөрөнгө оруулалт хийдэг аж. Дэлхийн топ клубүүдэд хүчин зүтгэж байсан тэрбээр хэдэн салбарт хөрөнгө оруулжээ. Тухайлбал, “Scondoo” хэмээх Германы цахим компанид ашигтай хөрөнгө оруулалт хийсэн байна. “Scondoo” нь аль дэлгүүр хямдрал зарласан тухай мэдээллийг хэрэглэгчдэд өгдөг аппликейшн юм.

 

 

 

КРИШТИАН РОНАЛДО

 

        Дэлхийн шилдэг хөлбөм­ бөгчин Роналдо 2012 онд Португалийн “Mobitto” ком­ панид хөрөнгө оруулалт хийжээ. Энэ аппликейшн хэрэглэгчдэд хайж буй барааг нь хамгийн хямдаар, ойроос авахад нь тусалдаг юм байна. Хэрэглэгчид “Mobitto” аппликейшн ашиглан худалдан авалт хийхдээ цуглуулсан оноогоо дараа нь ашиглах боломжтой юм. Криштиан Роналдо 2015 онд зочид буудлын бизнест томоохон хөрөнгө оруулалт хийжээ. Тэрбээр “Pestana Hotel” группийн шинээр нээх дөрвөн зочид буудлын төсөлд 40 сая ам. долларын санхүүжилтийг хийснээр группийн хувьцаанаас эзэм­ ших болжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)