СЕХ-оос уриалга гаргалаа

 

        Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

 

Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна.

 

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчдын бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ.

 

Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн тавин хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгана.

 

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлэх эрх зөвхөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд байдаг.

 

Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, сонгуулийн дүн мэдээг хууль зөрчиж зарлах, иргэдийг жагсаал, цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг аливаа байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна.

 

Эрхэм хүндэт сонгогчид Та бүхнийг Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.72.242.180)

    2017-06-24

    Иргэн та сонгох эрхтэй. Таньд МАН,АН,МАХН-аас нэр дэвшигч таалдагдахгүй бол сонгуулиа өгөхгүй байх нь сонгох эрх нь таньд бий