Нийслэлийн хэмжээнд 936 мянган иргэн санал өгнө

 

        Нийслэлийн есөн дүүрэгт 403 сонгуулийн хэсгийг төрийн өмчийн сургууль цэцэрлэг хорооны байруудад байгуулжээ. Ингэхдээ хувийн өмчийн 28 байрыг түрээслэн 20 орчим сая төгрөг зарцуулсан талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Нийслэлд болох сонгуулийн үеэр 4077 төрийн албан хаагч ажиллах бөгөөд нийт 936 мянган иргэн санал өгөх юм байна.  Мөн МАН, АН, МАХН-аас нийт 4421 ажиглагч, иргэний нийгэм, ТББ-уудын 86 ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглахаар Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)