ТҮЦ машины лавлагаагаар сонгууль өгч болно

 

        Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр. Тиймээс сонгогч таныг сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэлтэй эсэхээ сайтар шалгахыг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэлтэй эсэхээ  бүртгэл.мн сайт руу орж өөрийн мэдээлэлтэйгээ танилцах маягаар авч болно.

 

Сонгогч таны эцэг эх болон өөрийн нэр, нас, хүйс, оршин суугаа хаягаа зөв эсэхээ баталгаажуулаарай. Ингэхдээ сонгуулийн тойрог, сонгуулийн хэсэг, санал өгөх байрны талаарх мэдээлээ авах боломжтой юм. Хэрвээ интэрнэтээс мэдээлэл авах боломжгүй бол харьяа хэсэг дээрээ очиж цаасан хэлбэрээр танилцах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн гэр бүлийнхээ гишүүдийнхээ мэдээллийг ч мөн давхар авах боломжтой.

 

Сонгуулиа хурууны хээгээ уншуулж байж саналаа өгнө. Зарим тохиолдолд хурууны хээ уншихгүй үе бий. Энэ тохиолдолд сонгогч таны иргэний үнэмлэхийг үзнэ. Хэрвээ иргэний үнэмлэхээ гээсэн эсвэл хөдөө орон нутаг руу явуулсан бол саналаа өгөхдөө ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаагаар сонгуульд оролцож болно гэдгийг албаныхан дуулгаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)